Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид газрын маргаантай асуудлаарх мэдээллийн дагуу манай сайт шууд дамжуулан мэдээлсэн билээ. Тодруулбал, иргэдийн зүгээс хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гэж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн. Уг газрыг УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Батбаяр эзэмшдэг гэх мэдээлэл ч мөн байсан.
Тэгвэл үүссэн газрын маргаантай холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай “Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг гэх мэдээллийг өгсөн.
2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ” гэв.
Иргэдийн зүгээс яармагийн 15000 хүүхэд тоглох газаргүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлд нь халдаж байна. Мөн тус газар ганц ч ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байхгүй гэж хурцаар шүүмжилж байв.
Тэгвэл энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Мэдээллийг бүрэн эхээр үзэхийг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.138
tiimshuu
Хариулах