Талибанчууд афганистан эмэгтэйчүүдийг айдаст автуулж байна

2021/08/17

Энэ цаг үед Талибанчууд 20 жилийн дайныг эцэслэж Афганистаны засгийн эрхийг гартаа авахаар санаархаад байгаа билээ. Тус бүлэглэл нь эмэгтэйчүүдийн эрхийг боомилж, хүчирхийлдэгээрээ "алдартай" террорист бүлэглэл бөгөөд 1990-ээд онд газар нутгийн ихэнх хэсгийг эрхэндээ байлгаж байжээ.

Афганистан бүсгүйчүүд Талибанчууд засгийн эрхийг гартаа авсны дараах ирээдүйдээ санаа зовниж байна. BBC-ийн хяналтын шалгалтаар аль хэдийн тус улсын телевизээр зарим эмэгтэйчүүдийн дүрсийг гаргахгүй байх зэрэг мэдэгдэхүйц өөрчлөлт  гараад эхэлжээ. 

Пи Ар зөвлөх, нийтлэлч Зеб Ханифа зэрэг эмэгтэйчүүд ажил хийх боломжгүй болохвий гэж санаа зовж байгаа юм. Тэрээр “Би маш их шаналж байна. Энд над шиг маш олон залуу бүсгүйчүүдийн мөрөөдөл үгүй болж байна” хэмээжээ.

Афганистан бүсгүйчүүд 1927 он
Афганистан бүсгүйчүүд 1996 он

1990-ээд Талибанчуудын хүчин доор байсан эмэгтэйчүүд бүх биеэ халхалсан хувцас өмсдөг байсан бөгөөд боловсрол эзэмших эрх маш хязгаарлагдмал харгис хэрцгий дарангуйлал дор амьдардаг байсан юм.

Л.Дэлгэрмаа




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна