“EXO” хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, Хятад-Канад гаралтай дуучин, поп од Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилсан гэх мэдээлэл гараад байсан. Хятадын хуулийн дагуу, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт байгаа тохиолдолд баривчлахыг зөвшөөрдөг бөгөөд сэжигтэнд хорих ял оноох магадлалтай байдаг байна. Тэгвэл Бээжин хотын Чаоян дүүргийн прокурорын газар түүнийг баривчилсан талаар даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.
Тодруулбал, өдгөө 30 настай түүнийг насанд хүрээгүй охидыг уруу татаж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас шалгасны дараа хүчингийн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг Бээжингийн цагдаагийн газраас долоодугаар сарын 31-нд мэдэгдээд байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна