"ЖДҮ эрхлэгчдэд дарамт болж буй элдэв тусгай зөвшөөрөл, батламжийг байхгүй болгохоор ажиллаж байна"

2021/08/30

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд саад, дарамт болж буй элдэв зөвшөөрөл (тусгай), батламж, бүртгэлийг байхгүй болгохын төлөөх ажлууд үргэлжилсээр байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр энэ талаар өнөөдөр өөрийн цахим хуудсанд "Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia -ын дарга н.Эрдэнэсайхантай уулзсан ба бүрэн дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Зөвхөн зээл олгохоос гадна бодлогын дэмжлэгийг төрийн зохицуулалтаар хийж өгөх нь хамгийн том дэмжлэг. Тухайлбал ганцхан жишээ дурдахад З.Мэндсайхан сайдын баталсан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрөл" тушаалаас үзэхэд хүнсний дэлгүүр, минимаркет гээд жижиг хүнсний худалдаа эрхлэгчид 18 хувь хүртэлх хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа (Пиво, Вино, Сөжү, Сакай г.м) -г бүгд худалдаалах эрхтэй байна. Гэтэл Нийслэлээс тусгай зөвшөөрөл авах ёстой ойлголтыг төрүүлсэнээс худалдаачид энэхүү эрхээ эдлэж чадахгүй байна.

Архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олголтын цаана хүнсний худалдааг хязгаарлаж, зах зээлийг боомилж, өрсөлдөөнийг хүртээмжтэй бус байдлаар зохицуулж байгаа нь буруу гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзэж байна" гэжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна