Х.Нямбаатар: "Рио Тинто" ЛОНДОНГИЙН АРБИТРТ гаргасан сөрөг НЭХЭМЖЛЭЛЭЭ ЦАРЦААХ санал тавьсан

С.Гандэлгэр
2021/08/31

"Рио Тинто"-гийн хэлэлцээртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: “Туркойз Хилл, "Рио Тинто"-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.

Уг захидалд Оюутолгой төслийг удирдаж байгаагийнхаа хувиар "Рио Тинто" гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай эдийн засгийн хүнд үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. 

Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан байсан.

Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос "Эрдэнэс Оюутолгой"-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд, хэлэлцээр хийхэнд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өрийг айлын талаас бичилт хийж бидэнд 2.3 орчим тэрбум ам.долларын өр бичигдсэн явж байгаа. Энийг бид нар бууруулах энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа “Рио Тинто”-гийн талаас илэрхийлсэн.

“Рио Тинто”-гийн зүгээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна