Л.Гүндалай: Койныг дотооддоо зардаг Монгол шиг тэнэг улс алга. Ядуу хэсэг нь хохироод үлдэнэ

2021/09/06

Олон нийтийн анхаарлыг татсан сэдвийн нэг болоод буй койны талаар цахим орчинд иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай.


Тэрбээр “Дотооддоо койн гаргасан ямар ч улс улс дэлхийд байхгүй. Одоо энэ биткойн болон бусад крипто мөнгөнүүд бүгдээрээ дэлхийн зах зээл дээр гарч, дэлхийн өнцөг булан бүрээс түүнийг нь худалдан авч, зарим нь ашиг олсон, зарим нь шатсан. Тийм учраас улс улсынх нь хуулинд харшилдаггүй байхгүй юу.Дэлхий даяар юм гаргаж байгаа болохоор.

Монгол шиг дотооддоо койн гаргуулаад өөрсдөө 100 хувь түүнийг нь худалдаж аваад бие биенээ шулдаг, нэг нь хохирдог, нэг нь хождог ийм сүлжээ шиг юмыг Монголд зөвшөөрч байгаа нь манай улс ямар ч ойлголтгүй, дэлхийд байхгүй тэнэг үйлдэл хийж байгаа байхгүй юу. Энэ койн гэдэг юмыг чинь дэлхийн ямар ч улс дотооддоо гаргаагүй шүү.  

Ийм казино шиг, мөрийтэй тоглоом шиг, эрсдэлтэй, нэг нэгнээ шулдаг бизнесийг Монголд хүлээн зөвшөөрч, хийлгэж байгаа нь буруу. Санхүүгийн зохицуулах хороо “Уучлаарай бид зөвшөөрөхгүй ээ, судалж байна” гэж хэлж болно шүү дээ.

Ямар хууль дүрэм байхгүй. Хэн дуртай нь хийж болно гээд ийм казино шиг юмыг хийлгүүлээд суугаад байна гэдэг бол маш буруу. Хамгийн гол нь юу хэлэх гээд байна  гэхээр койн худалдаж авсан хүмүүсээс бага мөнгөөр худалдаж авсан ядуу хэсэг нь хохирно.  

Хэд хоногийн өмнө худалдаж авсан койн нь огт өсөөгүй. 9 сарын 13-нд нэг юм болж байж л өсөх гээд байна. Түүнээс энэ мөнгийг өсгөх, сайн үр дүнтэй гэдгийг харуулах нэг ч үзүүлэлт юу ч байхгүй. Аягүй буруу механизм, тоглоомын дүрэмтэй, шударга бус, луйврын юм явж байна” хэмээн ярьжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1.72.0.161
    2021/09/06

    ugaasa ard tumen nii huurj hulgai hiij bga heden nuhud⁉️ hund oilgomjgui olon urh ail.g oron gergui bolgoj uls oron huhrol uchruulj bga hench horohgui bga n ayul shu ih olon yum duulgah asuudal da ⁉️

    Хариулах