Б.Жавхлан: Хог, цахилгаан, дулааны төлбөрийг ирэх нэгдүгээр сараас иргэд, ААН-үүд өөрсдөө төлнө

2021/09/15

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй зарим асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл өглөө.

“Хог, цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл  сунгасан байгаа. Энүүгээр энэ хөнгөлөлт дуусгавар болно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. 

Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал үнийн хөнгөлөлтийг олгоно, цааш үргэлжлэхгүй. НХХЯ-ны сайдын багц дээр байгаа халамжийн зардлуудын хувьд тусдаа.

 Хамгийн том зардал болох хүүхдийн мөнгөний асуудал. Та бүхэн мэдэж байгаа. Бид төсвийн талаар өнгөрсөн хавар мэдээлсэн. Хүүхлийн мөнгийг ирэх жил хавар буюу 20.000 төгрөг буюу ковидын өмнөх үе рүүгээ буулгана гээд баталчихсан байгаа. Төлөвлөлт энэ хүрээндээ байх ёстой. Гэсэн хэдий ч тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг хэвээр нь үргэлжлүүлсэн байгаа.

Хүүхдийн мөнгө шууд хүүхдэд очиж буй халамжаасаа гадна ковидын эдийн засгийн хүндрэлтэй үед өрхийн орлогыг, худалдан авалтыг дэмжсэн өргөн хүрээтэй суурь бодлого явсан байгаа. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу, хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, шилжүүлэх шилжилтийн бодлогыг эхлүүлнэ. 

2022 онд 100.000-аас шууд 20.000 руу шилжих буюу хэрэглээний түвшин 80-20 хувьд шилжих нь “шок” үүсгэнэ. Тийм учраас ажжмаар шилжилтүүдийг хийх хувилбарыг судалж, төсөв тусгаж байна. Эцэслэж танилцуулах арай болоогүй байна” гэв.

Мөн төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. 

Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.         

Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр байх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал 5 орчим хувь байна. 2023 онд 3 хувь болж буурна” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.137
    2021/09/15

    Ажилгүй хүмүүс яаж төлөхийн

    Хариулах