УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаа дүн мэдээллийг харахад хадгаламж зээлийн хоршоодын оролцогчдоос бараг 10 дахин их хүн, 10 дахин их хөрөнгө криптовалютын зах зээлд эргэлдэж байна. Хуулийн хувьд Монголбанк СЗХ-оос ард иргэддээ анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл төрийг төлөөлж байгаа эрх бүхий байгууллагууд ард иргэддээ анхааруулж, сэрэмжлүүлж байгаа нь зөв. Энэ чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа. Хууль эрх зүйн орчин байхгүй учраас эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ, төр үүрэхгүй. Шууд хэлэхэд үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг. Тиймээс койн авсан иргэн та араа өөрөө даана гэдгийг анхааруулъя" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна