Д.Амарбаясгалан: МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах томоохон зорилтыг гаргаж байгаа


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх арванхоёрдугаар сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: "МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 23-нд хуралдаж XXX Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товлосон. Их хурлаар МАН-ын даргыг баталгаажуулах, намын дүрмийг өөрчлөх, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулах асуудлыг хэлэлцүүлнэ. Мөн эрх баригч намын хувьд нийгэмд хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулан хэлэлцүүлнэ. 

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгогдог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.

МАН сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ-д дарааллан үнэмлэхгүй ялалт байгуулсан. Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлоготой намын хувьд энэ бол өндөр хариуцлага. Үүнд хамгийн их саад болж байгаа асуудал юу байна вэ гэдгийг судлаад үзэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. Энэ асуудлыг эрх барьж буй нам, энэ намыг засгийн эрхийг барьж байх хугацаанд сонгогдож, томилогдож ажиллаж буй өндөр албан тушаалтнуудаараа дамжуулан хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно.

Хүний эрхийн асуудал дээр сүүлийн 9 сарын хугацаанд томоохон судалгаануудыг хийсэн. Хүний эрхийн ойлголтыг өдөр болгон шинэчлэх шаардлага гарч байна. МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах томоохон зорилтыг гаргаж байгаа" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна