Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга” тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахаар болжээ.
Өчигдөр Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
Манай улс Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон байна.
Тэмцээн 2022 оны зургаадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна