Сайжруулсан шахмал түлшний шуудайг БНХАУ-аас оруулж ирдэг. Хил хаасантай холбоотойгоор дээрх бүтээгдэхүүн тасарч, багагүй шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэхээр болж, тендер зарласан талаар мэдээллээ.
Тэрбээр "Таван толгой түлш ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан" гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна