Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар сунгах заалтыг хэвээр үлдээлээ

С.Гандэлгэр
13 цаг 0 минутын өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Цар тахлын хуульд заасан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах заалтыг хэвээр үлдээснийг мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын хууль буюу "Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хуулийг сунгах асуудлыг эцэслэн хэлэлцсэн юм. Энэхүү хуулийг сунгаснаар иргэд ипотекийн зээлийн төлөлтөө дахин зургаан сараар сунгах боломж нээгдэх аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна