Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой банк юм.
Тэгвэл Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.3 хувь нь чанаргүй үнэлгээнд ороод буй. 2014-2019 онд зээл аваад гүйцэд төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм.
Тэгвэл чанаргүй ангилалд багтсан зээлүүдийг хэн олгосон талаар та бүхэнд хүргэе.
Н.Мөнхбат 2012-2016 онд Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Энэ хугацаанд нийт 489 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Б.Батбаярын хувьд 2016.12 сар -2019.5 сарын хооронд Хөгжлийн банкны захирлаар ажилласан.
Энэ хугацаанд нийт 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Г.Амартүвшин 2019.5 сар- 2019.12 сар хүртэл Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Энэ хугацаанд гурван компанид нийт 66 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Сануулж хэлэхэд энэ нь зөвхөн чанаргүй зээлүүдийг он оноор нь хувааж ангилсан байдал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.142.128
Ерөнхий сайдын ЕРӨНХИЙ прокурорт хэргийг МӨНГӨ угаах ангилалд багтааж шийдэх хүсэлт хэрэгжвэл БҮГД ЯЛ авна.
Хариулах202.131.233.26
Энгийн нэг арилжааны банкнаас зээл авахад зээлийн барьцааг нэхдэг. Мөн яаж зээл олгохгүй байх вэ гэдгийг судалж маш их төвөг чирэгдэл болдог. ямар нь ингээд ийм их зээл авчаад ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад байдаг юм бэ. Шудрага тэгш байхгүй байгаа нь цаашид энэ улс хөгжихгүй мөнхийн ийм адармаатай хувиа бодсон хэсэг бүлэг хүмүүс энэ улс орныг хөгжүүлэхгүй хүн ардаа басамжилж байгааг харахад энэ улсаас зугтаамаар санагдах нь зөв биз дээ
Хариулах43.228.130.188
зугтаа зугтаа очих улс орон байвал явж үз чамайг харамсалтай нь авах улс байхуу хахаха солиотой юмуу
202.9.41.26
Зээл аваад хөгжлийн банкыг дампууруулж улсыг гадаад мөнгөний өрөнд оруулж өөрсдөө зээлээ төлөхгүй гүрийж чанаргүй зээл болгож байгааг юу гэж үзэх вэ??? Зээл авсан бүх хүмүүс бүгд хөрөнгөлөг тэрбумтангууд өмссөн зүүсэн идсэн уусан унасан машин орон сууцаараа уралдсан хувалзнууд байна лээ. Ийм их хөрөнгөтэй хүмүүс яагаад өрөө төлөхгүй гэж,,....?,,?? Хэнд туниж аархаад байгаа юм бол. ямар ард түмэнд өгсөн биш өөрсдийгөө тордсон шүү дээ. Үг дуугүй тайлбаргүйгээр зээлээ төл!!! Шаардаж байна. Удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй.
Хариулах192.82.78.95
Өө энэ Амартүвшин гэгч нөхөр УИХ-д орохын тулд тэрбум тэрбумаар нь авдаг бас л шуналтай нөхөр бна. Сонгууль болохоор хошуу дэвсэж явсан энэ нөхөр удам судраа уландаа гишгэсэн өөдгүй, ёс зүйгүй нөхөр байх нээ. Тайлбар сонсохгүй, зээлээ төл.
Хариулах49.0.137.164
Ezed ni amid mend baij b na shuu dee Oorsdoor ni TULUULEE ch !!!!
Хариулах124.158.120.114
3 компанид 66 тэрбумыг өгсөний 33 нь УИХ-д орохыг горилогчид байсан, нөгөө 2 нь 33-тайгаа адил болов уу
Хариулах202.126.88.38
bid zeel avna gevel baritsaa bhgui ireedui. orlogiig toitsohgui geed olgodggui bizdee ariin haalganii avilgatai humuust bolohoor baritsaa ch bhgui tolohgui bhad n helj ch chadahgui aimaar yumaa shuuh n ch shiidevr gargahgui ali ali taldaa huvaaj ideestei
Хариулах66.181.161.112
Анх зээл олгохдоо барьцаа хөрөнгийг нь хардаггүй юм уу.мань зээл авахаар нэг муу 3 тал хашааны маань зургийг аваад л нотариатаар батлуулаад л бөөн юм болж байж л 10 хүрэхгүй сая төгрөгийн зээл олгодог төлж чадахгүй бол хураагаад авчихдаг биздээ
Хариулах