Хөгжлийн банктай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгах хийх УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд болон сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар: "Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулна. Сонсгол явуулахын тулд 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Цаг хугацааны хувьд ирэх гуравдугаар сарын эхээр нээлттэй сонсголоо явуулахад болох байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх үүсэж байгаа. Энэ дагуу шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр гэрч дуудах, нотлох баримт цуглуулах зэргийг хийж болно. Бүх нийтийн сонсгол явуулж ийм Хяналт шалгалтын хороог байгуулж болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.27
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах