Засгийн газрын шийдвэрээр их, дээд сургуулийн оюутан, сурагчдын хичээлийг 100 хувь танхимд шилжүүлэхээр болсон.
Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад буй. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь хувийн сургууль.
Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.
Тус газрын орлогч дарга Л.Буянтогтох хэлэхдээ: “Өнөөдрийн байдлаар сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр албан ёсоор гараагүй байна. Иймд өнөөдрөөс сурагчдын хичээл 08:00 цагаас эхэлнэ. Ерөнхийдөө сургуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Өмнө нь танилцуулж байснаар 59 сургууль 07:45, 08:15, 09:00 гэсэн гурван цагийн хуваариар хичээллэнэ.
Урьдчилсан байдлаар 21 сургууль 07:45 цагаас хичээллэх бол 15 сургууль 08:15 цагаас, 23 сургууль 09:00 цагаас хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өглөөний 09:00 цагаас хичээл нь эхэлж буй 23 сургуульд нэг ээлжтэй, төрийн өмчит бус сургууль багтаж байна.
Нэг ээлжтэй сургуулиудын тухайд сонголтгүй 09:00 цагаас хичээллэхээр бол хоёр ээлжтэй сургуулиуд бүсчлэлээрээ 07:45 ба 08:15 цагаас хичээллэнэ. Ерөнхийдөө энэ долоо хоногт цагийн хуваарь өөрчлөгдөх тухай ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Тиймээс ирэх Даваа гаригаас албан ёсоор хэрэгжих болов уу” гэв.
Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал шинэ оны өмнө яригдаж, сургуулиудад энэ тухай хүргүүлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.60
Гоё
Хариулах192.82.67.215
Tenegtej oghiimaa ene n bolood l bn oor ym hiigeech
Хариулах103.26.195.59
арай2 бид нараар тоглоод бгнмуу хайшийнбээ
Хариулах192.82.74.174
Больж үз
Хариулах66.181.161.90
Машины дугаар,хичээлийн цаг зохицуулалт шийдэл биш. Зам гүүр барих хэрэгтэй ш дээ.
Хариулах64.119.17.58
Солиотой солиотой шийдвэр гаргах юмаа арай л бишээ
Хариулах202.126.88.45
Энэ шийдвэр таалагдахгүй байна.
Хариулах64.119.29.146
Turiin albanii tsagiig ert, zarim ni 10 geh met bolgooch
Хариулах66.181.179.223
turiin albanii ajliin tagt uurchlult oryylaach.
Хариулах124.158.92.2
Юу бэ ямар шийдвэр бэ Төрийн албан хаагчдынхаа ажлын цагийн хуваарийг өөрчил хүүхдүүдээр тоглохоо боль!!!
Хариулах213.87.162.246
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах150.129.142.91
ямар сонин шийдвэр гаргадаг юм бэ.
Хариулах202.21.105.117
Uneheer duraaraa shiidwer gargah ymaa
Хариулах