20 дугаар сургуулийг “АРХИНЫ ОРОМЖ” болгож буй сургуулийн удирдлагууд, боловсролын мэргэжилтнүүд, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд хэн, ямар ХАРИУЦЛАГА тооцох вэ, сайд аа


Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд зарим сургуулиар орж, захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан өрөөгөөр хэсэж архидаад явж байна гэх ноцтой мэдээлэл холбогдох зураг баримтуудын хамт манай /ЗӨВ.МН/ сайтын редакцид ирсэн. 


Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын зарим төлөөлөгчид, 20 дугаар сургуулийн захирал тэргүүтэй албан тушаалтнууд хичээл сургалтын зориулалттай, хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэхээр баригдсан усан бассейн, спорт заалны барилга дотор архидан согтуурах зорилгоор өрөө тохижуулж, шөнө оройн цагаар нийлж архидах зэргээр хууль бус үйлдэл хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.Асуудал тавихаар тухайн газрыг хяналтгүй байлгахын тулд зорилготойгоор бүх хяналтын камерыг ажилуулдаггүй. 
Дээр нь тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярбаатар нь биеийн тамирын хоёр заалыг 1 цагийн 60-80 мянган төгрөгөөр, усан бассейныг 1 хүүхэд 1 цагаар 10 удаа оруулахад 80 мянган төгрөгөөр тус тус хөлсөлж, өдрийн сая орчим төгрөгийн орлогын мөнгийг заал, усан бассейн хариуцсан менежер, нярав, нягтлан, нийгмийн ажилтан, усанд сэлэлтийн багш, зохион байгуулагч, нарийн бичиг, манаач зэрэг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэрийн дансанд болон бэлнээр авч, ямар ч хяналтгүй, тайлангүйгээр хувьдаа захиран зарцуулдаг гэнэ.
Багш, сургуулийн удирдлагын нэр төр ёс зүйг уландаа гишгэсэн түүнийг Ковид-19-ийн хууль гэгчээр далимдуулан Баянгол дүүрэгт ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нөлөөгөөр уг албан тушаалд очсон гэлцдэг.
Өдгөө тус сургуулийн эрдэмтэн, багш нар Ц.Баярбаатар мэтийн бусдын нөлөөгөөр ажилтай болсон хэрнээ ажил албандаа хоноцын сэтгэлээр хандаж байгаа албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, боловсролыг уландаа гишгэж, энэ салбарын чөдөр тушаа болж, олон хүүхдийн ирээдүй, олон багш ажилчдын итгэл найдварыг өөрийн өнөө маргаашийн бохир орлогынхоо төлөө устгаж байгаа энэ мэт түр томилогдсон наад захын ёс зүйгүй олон ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧдээ яах гэж байна вэ? Л.Энх-Амгалан сайд аа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.10
    2022/04/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах