Зам тээврийн ослын улмаас зургаан настай охин автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд гаргажээ

2022/05/09

Орон нутгийн замд хоёр автомашин мөргөлдөж, зургаан настай охин автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 8-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас зургаан настай эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.110
    2022/05/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах