ЗӨВЛӨЕ: Нүүрээ будалгүйгээр гоё харагдах зургаан арга


Эмэгтэйчүүд амьдралынхаа нэгээс илүүгүй цагийг өдөр тутмын нүүр будалтандаа зориулж байдаг. Будсан юм чинь мэдээж арилгах, цэвэрлэх гээд багагүй ажлыг шаарддаг шүү дээ. Түүнчлэн нүүрээ зөв будаагүйгээс эсвэл байнга будаж байдгаас болж арьсанд маш хурдацтай хөгшрөх үйл явц өрнөдөг аж.  Тиймээс заавал нүүрээ будахгүйгээр гоё харагдах дараах 6 –н аргыг туршаад үзэхийг зөвлөж байна.

  • Нарны тос түрхэх

Нарны хэт ягаан туяанаас болж нүүрэнд үрчлээ сууж, таталдсан унжуу арьс үүсдэг ажээ.Байнгын гэрэлтсэн арьстай, улаалтгүй, нүхжилтгүй байхын тулд нарны тосыг заавал түрхэхийг зөвлөж байна. Өдөр тутмын хэрэглээнд хамгийн багадаа 30-аас доошгүй (SPF)-тай, хэрэв та гадаа цагийг их өнгөрөөх бол SPF 60 – тай буюу түүнээс дээш заалттай бүтээгдэхүүн сонгоорой.

  • Ус уух

Чийгшлээ алдсан арьс цөлжсөн талбайтай л ижил. Арьсанд ус дутагдснаар таныг нүүрээ будахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. Энхрий зөөлөн залуу арьсаа хадгалж өдөрт 2л цэвэр ус заавал ууж байгаарай.

  • Хөмсөгөө самнах

Нүүрний хэлбэрийг тодотгож өгдөг зүйл бол яах аргагүй хөмсөг. Өдөр бүр үсээ самнадагтай адил хөмсөгөө ч самнаж байгаарай. Вазелин түрхвэл сайн ургах болно.

  • Үс

Таныг цэвэрхэн бөгөөд байгалиараа үзэсгэлэнтэй харагдуулахад гэмтэлгүй, угаасан үс туслах болно. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр тослогтсон эсвэл маш их салаалсан үс таны гоо сайхныг дардаг. Улиралдаа үсээ бага зэргээр тайруулж, долоо хоног тутам үсэндээ маск тавихыг хичээгээрэй. Харин үсээ өөрийн онцлогт тааруулан, цэвэрлэж угаах нь ямар ч гоё нүүрээ будаад үс нь тослогтсон хүнээс илүү гоё харагдах болно.

  • Уруулын тэжээл түрхээрэй

Уруул нь хатаж хорчийсон хүн онцгүй харагддаг. Уруулаа будаад ч нэмэргүй. Тийм учраас уруулын бальзам, тэжээл түрхэж бумбагар гоё уруултай яваарай.

  • Ээмэг зүүх

Өөртөө зохисон хөөрхөн ээмэг зүүх нь таныг тодотгоод л өгөх болно.

Үүнийг уншиж байгаа таны гоо сайхан, үзэсгэлэнт төрх тань дахин давтагдашгүй. Байгалиас заяасан энэ л төрхөө хайрлаж, дээрх алхамуудыг хэрэгжүүлж, тодоос тод гэрэлтээрэй. 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.152.164
    2022/06/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах