Н.Гаамаа: Асрамжийн газрын хүүхдүүддээ “Жинхэнэ” ээж нь байхыг хүсдэг

2022/07/09

Амьдрал гэдэг өөр өөр өнгөөр алаглаж, жаргал зовлонгоор ээлжилдэг тийм л зүйл. Гэсэн ч зовлон нь хэтийдсэн олон бяцхан зүрх эмтэрсээр.Эцэг эхээ сонгож төрдөггүй нь тэдний буруу биш байтал хохирч үлддэг нь үнэхээр харамсалтай...

Тэрхүү бяцхан зүрхүүдийг эдгээж, аав ээжийн хайрыг орлон олон хүүхдүүдийг хамгаалж хайрлаж байдаг хүмүүс бол “Хүүхэд хөгжлийн төв” –ийн ажилчид юм.

Тэдний дундаас амьдралын алаг эрээнээс гарч ирсэн алдрай жаахан хүүхдүүдийг өөрийн хүү, миний охин хэмээн хайрлаж яваа “Манай гэр бүл” асрамжийн төвийн захирал, хүүхдүүдийнхээ дунд “Аамаа ээж” гэх нэртэй Монгол улсын Гавьяат багш Н. Гаамаатай ярилцлаа.

Тэрбээр хүүхдийн байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, хүүхдийн төлөө сэтгэлтэй байхын сайн сайхныг бидэнд ийнхүү ярьсан юм.

Сайн байцгаана уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

  • Сайн байна уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Намжилын Гаамаа гэдэг. Хүүхэд хамгаалах ажилтай хувь заяагаа холбоод 30 –аад жил, хүүхдийн байгуулагат 22 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад багш байна. 

Хүүхэдтэй яагаад ажиллая гэж бодов? Дан ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдтэй ажиллах маш хэцүү байх?

  • Би өөрөө таван хүүхэдтэй айлын дундах нь. Би багадаа хүүхдэд  нээх наана цаана гээд байх нь ховор байсан болохоор ээж минь “Энэ хүүхдэд дарагдана даа” гэж хэлдэг байлаа. Хувь заяагаар ч юм уу, яасан юм бүү мэд хүүхэдтэй ажиллах гэж төрсөн мэт л санагддаг. Мэдээж хэцүү, гэхдээ хийе, бүтээе, хүүхдүүдээ сайхан хүмүүс болгоё гэж бодсон сэтгэгдэлтэй хүнд бол сайхан, буянтай ажил шүү.

Эцэг эхээ сонгож төрөөгүй бяцхан үрс минь намайг зориод л ирдэг юм болов уу даа гэж боддог доо.

Анх ирсэн хүүхэд яг ямар байдалтай байдаг вэ?

  • Хамгийн түрүүнд хүүхдээ үзүүлж, эмчлүүлнэ. Энд ирээд 4-5 хоног унтаа байдалтай байдаг. Энэ хугацаанд хооллож ундлаад, суултуурынх нь өнгөөр нь хүртэл сонгуулаад шээлгүүлдэг. Айсан хүүхэд шээх асуудалтай байдаг юм л даа.

Ямар арга хэмжээ авдаг вэ?

  • Хойд аавтай түүнээсээ асуудалтай болсон хүүхэд эрэгтэй хүн үзэж харж чаддаггүй. Юм хумны араар орчихдог. Ээжтэй нь уулзуулъя гэхээр ээж нь олдохгүй. За хүүхдээ ийм зүйлээс айдаг гэдгийг мэдэж авсны дараа зан ааш нь ямар юм? Ямар хоолонд дуртай байна? гэдгийг нь мэдээд хүүхэддээ дараа дараагийн арга хэмжээг аваад явна даа.

Хүүхдүүдээ өглөө гэрээсээ гараад дуртай ирэх тийм л орчинг бүрдүүлэхийг хүсдэг.

Сургалт хөгжлийн ажил хэрхэн өрнөдөг вэ? Хүмүүс одооны хүүхдүүд амьдрах ухаан заалгаагүй гэдэг?

  • Амьдрах ухаан гэдэг чинь том зүйл биш ээ. Адаглаад хүүхэд орж ирээд гутлаа тайлаад сурах, гараа угаах, юмаа хураагаад сурах эндээс л эхэлнэ.
  • Өнөө үед Монгол төлөвшил, хүмүүжлийн арга багассан санагддаг. Манай төвийн хүүхдүүд тоглоомоороо тоглож нааддаг. Одоогийн эцэг эхчүүд хүүхэд нь уйлангуут утсаа өгчихдөг шиг байгаа юм. Тэр утаснаас хүүхэд юу олж авах вэ? Авах юм байдаг л байх. Гэсэн ч энэ харьцангуй ойлголт. Шагай, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйгээр тоглож, амьд зүйлсийг хайрлаж, арчлах чинь хүүхдүүдэд маш том хүмүүжлийг олгодог. Хүүхэд тоглосноороо хармын сэтгэлгүй болдог байхгүй юу. Харин утас өгөхөөр илүү зүйл нэхээд, юмнаас маш хурдан уйдамтгай болдог. 
  • Манай төв гадаанаа хүлэмжтэй болж, үс засах талаар заадаг. 

Төрсөн аав, ээжтэйгээ уулзахгүй хүүхдэд та л ээж нь, гэр бүл нь болдог байх?

  • Тэгэлгүй яахав. Ер нь энэ төвөө аль болох л гэр бүлийн орчин мэт байлгахыг хүсч би ээж, эмээ нь байх гэж хичээдэг. 20 гаруй өөр зантай, үзэл бодолтой хүүхдүүд нэг дор байна гэдэг амаргүй. Бүх юм нь өөр. Тэд маань намайг Аамаа ээж, гэж дууддаг юм.Хүүхдүүдтэйгээ ярилцахыг л хичээдэг. Мөн миний охин сайн шүү мундаг явна шүү гэж тус бүрийн онцлогт тааруулж магтах дуртай.

Хүүхдүүдтэйгээ хамтраад ямар нэг бүтээл урлаж байв уу?

  • Бид чөлөөт цагаараа оёж шидэх, сүлжих, наах гээд олон зүйлсийг хийдэг. Хамгийн бахархууштай нь Монголын тахилгат 13 –н хайрханыг оёсон. Цаашдаа ч олон бүтээлүүд гаргах зорилготой.

Хүүхдүүдийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

  • Хамгийн анхны төгсөгч Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт ажилладаг, 28 настай, гэр бүлтэй хүүхэд минь байгаа. Гэр бүлтэй болоогүй ч ажил хийгээд явдаг охид ч байна. Тэд маань зовлон жаргалаа хуваалцана, хэндээ ч ингэж ярих билээ дээ гэдэг. Хүнтэй сууж, гэр бүлтэй болохдоо надад л харуулаарай гэж хэлдэг /инээв/.
  • Аав ээж нь торны цаана суугаад гараад ирсэн айлын хүүхдүүд холбогдохгүй байх болов уу? гэхээр үгүй байнгын холбоотой байдаг.

Ингэж ажилласны үр дүнд намайг төр засгаас минь үнэлж Монгол улсын гавьяат багш хэмээх хүндэт цол олгосон. Хамт олны минь хөдөлмөр, хүүхдүүдийн минь буян гэж боддог доо.

Нэг хүүхэд маань Сити их сургуульд ороод оюутан дадлагажигчаар Япон руу жил 6 сар болоод төгссөн. Тэгээд надад хэлэхдээ “За та энэ хоёр дүүг минь Япон хэл сургаад байж байгаарай. Би энэ хоёрыгоо хоолонд нь хүргэнэ ээ” гэсэн. Нэг гэр бүлд өсчихсөн хүүхдүүд ямар байдаг уу? Яг тэрэн шиг л байдаг. Энэ л сайхан харилцаа миний хамгийн том шагнал, үр дүн минь юм даа гэж боддог.

Гэр бүлийн хорт харилцаанаас болж хүүхэд хохирдог энэ асуудлыг таны бодлоор яаж шийдэх нь зүйтэй вэ?

Тухайн хүүхдийн ээж, аавтай ажиллаж хүүхдийг нь тэжээж, тэтгэж байгаа зардлыг төлүүлэх замаар хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Мөн Монгол улс хүүхдийн төлөө, гэр бүл төлөвлөлтийн талаар багаас нь хичээлээр заадаг байгаасай, гарах эрсдэл хариуцлагыг ухамсарлуулж, нийтэд түгээгээсэй гэж хүсч байна. Түүнчлэн асрамжинд олон жил байгаа хүүхдүүд төгсөөд гарсны дараа тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх явцад нь амьдралын баталгааг нь нөхцөлт байдлаар олгох зэргээр ажил хийгээсэй гэж боддог.

Эцэг эхчүүд залуустаа хандаад юу гэж хэлмээр байна?

Энэ өдрөөс эхлээд миний энэхүү яриаг уншсан амьдралд хөл тавьж буй сайхан охид хөвгүүд минь гэр бүлээ маш сайн төлөвлөж байж хүүхэдтэй болоорой. Аав, ээж нь хүү охиндоо хайртай тийм л гэр бүлийг зохиогоосой, хүүхдээ төрүүлсэн бол хариуцлагаа заавал үүрээрэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.37.166.45
    2022/07/12

    Ямар сайхан МУНДАГ БАГШ БЭ ХАЙР ХҮРЖ БАЙНА ШҮҮ ХҮҮХЭД ГЭДЭГ НЬ АМИД БУРХАН ГЭЖ БОДДОГ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

    Хариулах
    • 202.55.188.39
      2022/07/22

      Баярлалаа танд ч бас эрүүл энх хорВоогын хамгийн сайхан бүхнийг хүсье.

  • 66.181.161.81
    2022/07/11

    Сайн хүн байна

    Хариулах
    • 202.55.188.39
      2022/07/22

      Баярлалаа эрүүл энхийг хүсье

  • 77.205.46.165
    2022/07/10

    Olon xuuxduuded itgel setgeliin gal asaaj amidrax uxaand surgaj baigaa erxem bagsh tanid ajild ni amjilt amidrald ni sain saixniig xusie Sain uils buxen delgerex boltugai

    Хариулах
  • 66.181.161.81
    2022/07/10

    Энэ гаамаа багшын хүүхэд хүүхдийн тэтгэлээ өгөөч өнчин хүүхдүүдэд аав ээж болж байж ач зээгээ танихгүй хүүхэд шиг хаямааргүй л байна шүү

    Хариулах
    • 202.55.188.92
      20 цагийн өмнө

      Yu

  • 66.181.161.81
    2022/07/10

    Ajiliin amjilt

    Хариулах
  • 66.181.186.94
    2022/07/10

    Erhemlen huseh zuil bainaa...ene Gaamaa bagshtai holgogdoh bolomj olgono u...yaj ...bolvol ps eer hayagiig ogooch...ooroor oirtuulj ogson hund chin setgeleesee bayaralna a...hayag ps eer...

    Хариулах
    • 45.117.32.2
      2022/07/10

      91913482 holbogdoh utas

  • 213.87.154.73
    2022/07/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.24.112
    2022/07/09

    Hayg n hAan ve

    Хариулах
  • 192.82.80.126
    2022/07/09

    Гаамаа багшдаа баяр хүргэе та минь мундаг юмаа намайг Нараа гэдэг та санах бол уу Цэцэрлэгт хамт ажиллаж байсан багш мөн л байх шиг 46р цэцэрлэгт

    Хариулах
  • 66.181.161.50
    2022/07/09

    Цэцэрлэгийн багш бсан хүн.Хүүхэдтэй харьцах ухаанд суралцсан байх.Ажилд нь амьжилт хүсэе.

    Хариулах