Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: “НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ. Сугалаанд нэлээд дэвшилттэй ажлууд хийсэн. Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтад сугалаа явуулна.
Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.
Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөөтэй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.58
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах