Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-аас мөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хос медальтан болж байгаа юм.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав.
Д.Отгонжаргал Белградын дэвжээнд өчигдөр финалд хүрэх замдаа 1/8 шигшээд Узбекистаны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийд 2 удаа үзүүрлэсэн Румыний Алина Вучийг цэвэр, хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.
Алтан медалийн төлөөх барилдааны дараа Д.Отгонжаргал сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Алтан медалийн төлөөх барилдаанд яг сэтгэлдээ хүртэл хангалттай байж чадсангүй. Гэхдээ дараагийн тэмцээнд бүр илүү амжилт гаргана” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.18.9
Сэтгэл зуй муу, ерселдегчийнхее биетэй нь биш цол гуншин, алдар нэртэй барилдахаар ялагдаж л таарна ш дээ
Хариулах213.87.161.30
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.161.17
Харин ч сайн байна манайх чинь нэг бол хүрэл 1 бол юмгүй ирдэг улс харин ч мөнгө давгүй одоогийн ийм унтаа дампуу менежменттэй үед алт авна гэдэг худ шүү.
Хариулах