БХЯ: ОХУ руу цэрэг татлагад явуулна гэсэн мэдээлэл худлаа

Х.Есү
2022/09/16

“ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийлээ. 

БХЯ: "2022 оны 9 сарын 15-ны өдрөөс сошиал орчинд Монгол улсын батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны лого таних тэмдгийг ашиглаж сайн дурын цэрэг татлагыг явуулж байна гэсэн мэдээлэл тархсан. 

Энэ мэдээлэл үндсэндээ хуурамч мэдээлэл. Үүнийг аливаа нэг этгээд санаатайгаар үйлдсэн гэж үзэж байна. Бид хууль хяналтын байгууллага руу энэ хуурамч мэдээллийг үйлдсэн этгээдийг олуулахаар холбогдсон. 

Энэ мэдээлэл нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид хор хөнөөл учруулж болохуйц мэдээлэл учир эзэн холбогдогчийг олно" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.199
    2022/09/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.183
    2022/09/16

    Uul n yavax xvmvvs zunduu bgaazdee haha

    Хариулах