"Бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр дэлхийд 420 сая хүн нас барж байна"


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Хоол судлалын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдвар хоол хүнсээр дамжихаас сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хамрагдаж, ДЭМБ, ЭМЯ, УБЗАА-ны төлөөлөл, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд хүнсний аюулгүй байдлын тухай хичээл орлоо. НҮБ-ын ХХААББ, ДЭМБ-аас “КОВИД-19” хүнсээр дамжин тархаж болзошгүйг улс орнуудад анхааруулж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журам, стандартуудыг чанд дагаж мөрдөж ажиллахыг хүнсний хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргажээ. Мөн ДЭМБ-ын НДББ-ийн хэмжээнд бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 125 сая хүн (40 сая 5 хүртэлх насны хүүхэд) хоол хүнсээр дамжих өвчнөөр өвдөж 50 сая хүн нас барж байна. Харин Монгол Улсын хувьд 2017-2020 онд хоолны хордлогын 51 удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 2326 хүн өвджээ. Нийт дэгдэлтийн 29.4 хувь нь гэр бүлийн хүрээнд 23.5 хувь нь хүүхдийн байгууллага, 21.6 хувь нь албан байгууллагын хоолны газар, 22.5 хувь нь ресторан, зоогийн газарт тус тус гарсан болохыг мэргэжилтнүүд хэлж байв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.199
    2022/09/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.84.206
    2022/09/16

    жилд 27 гэдэг тоо үндэсгүй худлаа. Өдөрт гэвэл за яая гэхэв түргэн дуудсан тоо л байлгүй гэхсэн.Хоолонд хордох гэдгийг ходоод гэдэсний өвчлөлтэй хамааруулж ярих хэрэгтэй шүүдээ.Ийм мэдээ харамсалаа!!!

    Хариулах