Барилгын тулгуур бэхэлгээ нурснаас болж дарагдсан хоёр ажилтныг эсэн мэнд гаргажээ

2022/09/20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт барьж буй барилгын хийц бүтээц нурж, хүн дарагдсан тухай дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 19-ний 18:45 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиход шинээр баригдаж байгаа гурван давхар барилгад цутгалт хийх үед тулгуур бэхэлгээ нурснаас хоёр ажилтан дарагдсан байна.  Барилгын ажилтан Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж  нар барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг аврагчид 20 минут ажиллаж эсэн мэнд гаргажээ. 

Гэмтсэн ажилтннуудыг нийслэлийн Яаралтын тусламжийн төвийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус  хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.66
    2022/09/23

    Ривер гарден баригдаж байхдаа нурчихаж байгаа юм уу

    Хариулах
  • 213.87.156.174
    2022/09/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах