Таван иргэн бүлэглэн 25 настай залууг шатаасан гэмт хэрэг гарсан. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгахад: 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хэрэг үйлдсэн таван хүний хоёр насанд хүрээгүй хүүхэд учраас цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.132
Насанд хүрээгүй гэдгээр хэргээс мулталж болохгүй ээ. Ямар нэг шийтгэл заавал хэрэгтэй. Цаашдаа улам л зэрлэг балмад болох бишүү.
Хариулах202.126.89.25
Nasand xvreegvi gedeg snaltgaanaar xergees multalj boloxgvi xvn bolox bagaasaa arai zerleg baina daa eceg ex ni yaj xvmvvjvvleer iim boldog bn aa xvvxdee zuv xvmvvjvvleegvi eceg exiin buruu neg bol eceg ex ni xoorondoo ingej zodoldog xvnd garuud bailgvi dee
Хариулах213.87.147.88
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах174.208.234.92
yamr zerleg humuus ve sanaatai hun shataana gej bj bolohuu Huuliin deed arga hemjee nogdulah yostoi
Хариулах66.181.161.72
Насанд хүрчихвэл дийлдэхгүй яргачин болох новшууд бна даа Уул нь барын зулзагыг бага дээр нь гэдэгсэн
Хариулах66.181.161.14
Юу вэ насанд хүрээгүй болохоор хүн шатааж алаад байж болно гэсэн үгүү энэ арай дэндэж байнааааа аймшигтай юмаа үнэхээр
Хариулах103.212.118.208
энэ арай хэтэрнээ ХЗДХ ийн сайд Нямбаатараа Одоо таныг ямар арга хэмжээ авахыг харья даа
Хариулах202.126.90.30
Хүнээс гарах үйдэл мөн үү цаазын ялыг сэргээхгүй бол арай хэтэрлээ
Хариулах202.55.188.100
Яадаг яргачингууд вэ цаазын ялыг сэргээе
Хариулах64.119.17.168
Цаазтай бол дээр дооргүй энэ улс чинь баларлаа
Хариулах66.181.161.14
Яг тийм арай л байна
122.201.21.153
Давж заалдан тэр 2-г буцааж шоронд нь хий. Бүхэл бүтэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүд байна.
Хариулах203.91.115.54
зохион байгуулалттайгаар насанд хүрээгүй хоёр нь пб-р танилцаж урхидаж дуудсан байна уул нь