ТОДРУУЛГА: ОХУ-ын иргэдийг суралцах, хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан тохиолдолд Монголд оршин суух зөвшөөрөл олгоно

Х.Есү
2022/09/30

Гадаадын иргэн харьяатын газраас хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Уг асуудлаар Гадаадын иргэн харьяатын газраас тодрууллаа. 

ГИХГ: "ОХУ-ын улсын иргэдийг суралцах, хөдөлмөр эрхлэх гэх мэт 56 хэлбэрээр хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг харгалзан үзэж Монголд оршин суух зөвшөөрөл олгож байгаа. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Гэвч олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөн, дэлхий нийтийг хамарсан цар тахал,  улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр улс орнуудад томоохон сорилт болж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн Оросын Холбооны Улсын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын эрхлэх чиг үүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ. 

Иймд гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншилыг сахин биелүүлэхийг хүсье. 

Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.232.25.197
    2022/10/01

    mongol hel anhan shatni gej albadah heregtei. Sots ued baisan orosuud neg ch ug mobgloor yaridaggui bsn.

    Хариулах
  • 213.87.163.13
    2022/10/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.18.164
    2022/09/30

    Ашгүйдээ ч яах уу? Ард нь үлдэж буй ар гэрийнхэн нь яахуу орос л ялаасай бурхан минь

    Хариулах
    • 103.26.194.86
      2022/10/03

      Uunii chini Oros yalah. Putinees zugtaaj yavaa humuus shuu dee

  • 66.181.161.87
    2022/09/30

    ашгүй дээ.

    Хариулах