Олон сая малын арьс үнэгүй хаягддаг асуудал арав гаруй жил яригдсаны эцэст арьс шир боловсруулах
Олон сая малын арьс үнэгүй хаягддаг асуудал арав гаруй жил яригдсаны эцэст арьс шир боловсруулах томоохон үйлдвэр барих ажлыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөрвөн жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа дэмжиж, эхлүүлсэн байдаг. Дархан-Уул аймгийн Хонгор суманд 180 га газарт хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил амжилттай урагшилж байсан ч харамсалтай нь өнөөх л монголчуудын “тамын тогоо”-ны үлгэр эхэлж өнөөдөр хувийн хэвшлийнхэн, өргөн утгаараа улсаараа хохироод байж байгаа нь бодит үнэн.
“Тамын тогоо”-ны үлгэр ингэж эхэлжээ
“Дарханы арьс ширний цогцолбор” төслийг санаачлагч Д.Энхбаяр нар 2012 оноос дотооддоо төдийгүй олон улсаар явж судалгаа хийж, туршлага хуримтлуулж ажлаа эхлүүлсэн байна. Улмаар “хувьсгал”-ын тохироо нь бүрдэж Засгийн газрын 178 дугаар тогтоол гарснаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлжээ.
Мөн 2020 оны тавдугаар сард ХХААХҮЯ-тай Бодлогын гэрээг үзэглэсэн байдаг. Уг гэрээний агуулга нь төслийг хэрэгжүүлэхэд төр бодлогоор дэмжих.
Ингээд Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ гээд “гацаа”-нд орох хүртлээ төслийн үндсэн таван дэд бүтцийн ажил нийт 60 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн байна. Үүнийг “Дархан Арьс ширний цогцолбор” ХХК нь Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Одоогийн байдлаар нийтдээ 54.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт ажил хийгдсэн аж.
Мөн төсөл хэрэгжүүлэгчид орон нутгаас малын арьсаа авах өөрсдийн сүлжээг ч бий болгоод байж.Энэ нь дэд төсөл болох таваар бэлтгэлийн агентууд буюу малчдын төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Малчид ч нэгдэж, хоршоолол бий болгож, итгэл найдвар тээж байв. Хамгийн инээдтэй нь ХХААХҮ-ийн шинэхэн сайд Х.Болорчулуун эдгээр малчдыг “санхүүгийн луйварчид”, гэж цоллон нэг хүн 30 компанитай гэж бурж байх юм. Бодит байдал дээр зүгээр хог дээр үнэгүй хаяж буй малын арьсаа ирээдүйд бодитой үнэлэмжтэй болох нь хэмээн баярлаж, малчдаа оруулан албажуулж бүртгүүлж байж. Өөрөөр хэлбэл түүхий эдийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байсан малчдын үүсгэн байгуулсан хоршоод ажээ.
Эдгээр хоршоод нь ДАШЦ-н түүхий эдийн тогтолцоог бүрдүүлэх агентуудын эхлэл байсан бөгөөд 21 аймгийн 300 гаруй сумдын нийт малчид хоршоогоор дамжин ДАШЦ-н хувьцааг эзэмшиж ирээдүйд ашиг хүртэх боломжийг олгох байв.
Харин сайд маань ажилтайгаа танилцаж амжаагүй юу, эсвэл зориуд мэдэн будилсан уу, бүү мэд. Ямартай ч тухайн үед малчидтай хийсэн цахим уулзалтуудад ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцож байсан юм билээ. Угтаа энэ хоршоод малчдад тун чухал асуудал шүү дээ.
Харамсалтай нь Засгийн газрын тогтоолоор төр төслийн дэд бүтцийг хариуцах ёстой байсан ч нүүр буруулж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс бүтээн байгуулалт үргэлжлэх боломжгүй болж ажил нь зогссон аж.
Үүнд нөлөөлсөн томоохон хүчин зүйл бол дээрх бүтээн байгуулалтын хажууд 25 га газарт ижил төсөл хэрэгжүүлэхээр “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК –ийг байгуулсан явдал байв. Үүнд МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн эрх ашиг байгааг тодорхой олон үйл явдлаас харж болохоор байгаа юм.
Хувийн хэвшлийнхний “Дарханы арьс ширний цогцолбор” төсөл хэрэгжснээр жилдээ 10 сая малын арьсыг боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, 3000 орчим ажлын байрыг бий болгох боломжтой болох байв. Бүтээн байгуулалтын ажил ч 60 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Гэтэл 4 сая малын арьсыг боловруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК-ийг 100 хувь татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулах шаардлага байсан уу гэдэг яах аргагүй анхаарал татна.
Хохирсон дээр нь нэмж “ӨШИГЛӨХ” Монголын ТӨР
"Дарханы арьс ширний цогцолбор" ХХК уг бүтээн байгуулалтыг хийхдээ Дарханы 20 орчим компанийг гүйцэтгэгчээр ажиллуулсан, тухайн гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгөөр болон банк, банк бус байгууллагаас зээл авч тухайн ажлыг хийсэн учир өдгөө зээлийн хүүнд дарлуулж, хүнд байдалд орчихоод байгаа юм. Ингээд “гацаа”-аас гарах боломжийг эрэлхийлж, Засгийн газрын тогтоолын дагуу хийсэн ажлаа “төрд өгье” хэмээн гуйж явна.
Энэ дагуу З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд байхдаа "Дарханы арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажлын бодит өртөгт Үндэсний аудитын газраар үнэлгээ хийлгэж дүгнэлтньгарсанюм.
Хоёр жил орчим маш олон албан бичиг илгээж, төр хувийн хэвшлийн хамтарсан төслийг явуулахаар хичээгээд тусыг эс олсон хувийн хэвшлийнхэн эцэст нь ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байна. Үүний дараахан АТГ-аас "Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг дуудаж, цагдан хорьсон нь ихээхэн анхаарал татаж буй. Түүний хувьд төрд итгэж ажилласныхаа хариуд өнөөдөр өрөнд унаж, “аавын хаалга” татчихлаа.
Манай улс малын арьс ширээ боловсруулах үйлдвэргүйгээс олон сая малын арьс хог дээр хаягдаж, малчдын хөдөлмөр үнэгүйдсээр олон жилийн нүүр үзэж байна. Жилдээ дунджаар 20 сая малын арьс шир хаягдаж буй мэдээлэл бий.
Үүнийг л боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, 180 мянган малчин өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг бий болгох шаардлагатай байгаа. Харамсалтай нь улстөрчдийн явцгүй амин хувийн эрх ашиг, увайгүй байдал үүнийг дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хохироход хүргэчихлээ.
Товчхондоо, Монгол төрийн ам, ажил алд дэлэм зөрүүтэй байсаар байгаагийн бодит жишээ энэ болж байна. Аман дээрээ мега төслүүд, үйлдвэрүүдээ дэмжинэ, урагшлуулна гэх. Ачир дээрээ хэдэн “поп”-уудынхаа “хүсэл”-ээр хувийн хэвшлээ шахаж, дарамтална. Ийм байхад энэ улсад хийх бүтээх сэтгэлтэн олдох болов уу, эрх баригч даа.
ВИДЕО ҮЗЭХ :
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.185.36
Малчид, тариаланчид болж өгвөл улсаас луйварддаг шүүдээ. Худлаа биш дээрнь иргэдийг наймаачидтайгаа нийлээд хувхайлдаг
Хариулах192.82.83.80
Амин хувийн ашиг хонжоо бодолгүй хаягдаад байгаа арьс ширээ боловсруулах хэрэгтэй. Аль нэг газар нь амбиц орсон байхаа даа. Ер нь сүүлийн үеийн байдлаас харахад Монголд үндэсний үйлдвэр байгуулж бие даан өөрсдийн асуудлаа шийдвэрлэхэд нь саад учруулах гадны бодлого хүчтэй байгаам биш үү. Үүнд нь дотоодын мөнгөнд дуртай мунхагууд орооцолдож хэдэн халтар төгрөгөөр үндэсний эрх ашгаа худалдаад тэр нь төрд хүртэл шургалчихсан юмуу даа гэж харагдаад байх юм. Хардах эрхтэй.
Хариулах59.153.114.233
ТӨРИЙГ ТА БИД ХОЁР Л БАЙГУУЛСАН БОЛОХООР БИД ХОЁР Л УРУУТАЙ.
Хариулах66.181.161.83
Ерөөсөө төр гэж дампуурсан пизда юм бнө монголыг яаж хөгжүүлэхгүй гацаах л бодлого барьдаг нь гашуун үнэн өөрсдөө хувааж идэх гацаах ямба эдлэх төрийн ажил энэ л байна
Хариулах