Сайд Б.Чойжилсүрэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн явц байдалтай танилцлаа


УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон түүнийг түшиглэн баригдах цахилгаан станцын төслийн явц байдалтай танилцлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны 10 дугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна хэмээн танилцууллаа. Станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Sinosteel Equipment and Engineering компани шалгаран ажиллаж байна.

Станцын барилга угсралтын ажил энэ оны 07 дугаар сард эхэлж, үндсэн барилгуудын суурийн ажлууд болон дагалдах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Харин үндсэн барилгын төмөр хийцийн барилга угсралтыг 2023 онд эхлүүлэх төдийгүй тоног төхөөрөмжийн захиалгыг хийжээ. Мөн 2023 онд Багануур дүүрэг хүртэлх 71км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ыг өөрийн хөрөнгөөр хийж дуусган “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд хүлээлгэн өгөх юм.

Зуухны нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн зүгээс танилцууллаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.35
    2023/01/09

    MONGOLIIN SAID DARGA NARAA GEJ MARGAASH MANIN GAMBUUSH CH SAID BOLTSON BAIJ BOLNO SHUU HE HE

    Хариулах
  • 64.119.20.80
    2023/01/02

    Сумтайбузар илүүджээ, ямар үхсэнээ хийгээд явж байгаа юм бэ

    Хариулах
  • 103.229.123.141
    2022/12/17

    ЭНЭ жил иргэдийн өдрийн цахилгаан хэрэглээний 1 квт ын үнийг 116 байсанг 140 , шөнийн хэрэглээний 1 квтын үнийг 89 байсанг 112 болгосон мөртлөө ИРГЭДийн цахилгааны хэрэглээний үнийг нэмээгүй гэж хэлж болохгүй шүү. ААН уудтай ижил цахилгааны хэрэглээний үнийг нэмсэн.

    Хариулах