Шотландын хэт холын зайн гүйгч, улсынхаа хамгийн алдартай тамирчдын нэг Жоасия Закршевски гэгч эмэгтэй тэмцээний үеэр автомашин ашигласан нь илэрч дуулиан тариад байна.
Тэрбээр энэ сарын 7-нд Манчестер хотод болсон “GB Ultras Manchester” 50 майлийн зайн гүйлтийн тэмцээнд оролцож, гуравдугаар байрт орсон юм байна. Энэ уралдааныхаа үеэр автомашинд сууж 2.5 майл явжээ. Зохион байгуулагчид уралдааны зам дагуу суулгасан GPX төхөөрөмжийг шалгаж үзэхэд Жоасия нэг майл буюу 1.6 километр замыг ердөө 1 минут 40 секундэд туулсан болох нь илэрчээ.
Тэмцээнийг зохион байгуулсан Уэйн Дринкуотер тамирчны хэргийг сайтар шалгаж баталгаажуулаад TRA, UK Athletics-т хүлээлгэж өгсөн байна. Тэрбээр энэ явдалд урам маш ихээр хугарсан ч тамирчнаа хүнд үеэ хурдан мартаж, амжилтын замналаа дахин үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Жоасия Закршевски нь Шотланд-Британийн хамгийн алдартай тамирчдын нэг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард болсон Тайпейд болсон 48 цагийн хэт холын марафонд 255 майл буюу 411 км гүйж ямар ч маргаангүй гайхалтай ялалт байгуулж байсан юм.
Мөн 100 км-ийн гүйлтийн ДАШТ-ээс 2011 онд мөнгө, 2014, 2015 онд хүрэл медаль хүртэж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.132.182
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах