Бутан улс БНХАУ-тай хэлэлцээр хийж, хилийн маргаанаа шийдэхийг хүсжээ. Бутан бол БНХАУ-тай газар нутгийн маргаантай байдаг хоёр улсын нэг /Нөгөө нь Энэтхэг/ юм. Газар нутгийн байршлын хувьд Энэтхэг, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд хашигдсан Монголтой төстэй нөхцөл байдалтай бөгөөд Хималайн нурууны баруун, хойд хэсгээр БНХАУ-тай маргадаг аж.
БНХАУ хүчирхэгжиж, дэлхийн хэмжээний гүрэн болж буй нь Бутаны хувьд Бээжинтэй ижил төвшинд харилцах боломжийг нь багасгаж буй. Гэхдээ Энэтхэгийн дэмжлэгийг авч чадвал байдлыг өөрсдөдөө ашигтай эргүүлж болно гэж найддаг юм байна. Хоёр хөршөөсөө Энэтхэгтэй илүү ойр, эдийн засгийн хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг авдаг юм байна.
БНХАУ, Бутан хоёр үндсэндээ Доклам хэмээх стратегийн өндөрлөгийг булууцалддаг бөгөөд Энэтхэг улс Бутаныг дэмждэг байна. Учир нь уг өндөрлөг Энэтхэгийн хилд мөн ойрхон оршдог аж.
Одоо харин Бутан БНХАУ-тай хилийн маргаанаа шийднэ гэж байгаа нь Энэтхэгийн хувьд Доклам хэмээх стартегийн ач холбогдолтой нутгийг Бээжинд нэгмөсөн тавиад туучих вий гэсэн айдас төрүүлж, хэвлэлээр энэ асуудлыг бичиж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.9
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах