Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдээс санал авах ажил өнөөдрөөс эхэлж байна. ҮХНӨ хийхэд ард нийтийн санал асуулга явуулах ёстой ч энэ удаад өөр процессоор буюу төлөөллөөр нь дамжуулж санал авахаар болоод буй юм. Энэ дагуу УИХ-аас гишүүдэд томилолт бичиж өгсөн бөгөөд өнөөдрөөс уулзалтууд эхэлж байна. Тиймээс ард иргэдэдээ хандаж, УИХ-ын гишүүдийнхээ уулзалтад өмнөх өмнөхөөс илүү ач холбогдол өгөн очиж оролцохыг уриалж байна.
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Засгийн газраас санаачилсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргасан. Санал хураахад 59 гишүүн дэмжиж, 96.7 хувийн саналаар дэмжигдсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа юм.
Төсөлд пропорциональ тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо, пропорциональ, мажоритар мандатын харьцаа гэсэн гурван асуудлыг тусгасан бөгөөд иргэд дээрх асуудлаар санал өгөх боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.229
Их хурлын гишүүдийг 152 болгож болохгүй. Нэмлээ нэмлээ гэхэд 99 болно. Одоогийн их хурлын гишүүдийн нэлээд нь хөгжлийн банк, нүүрсий гэх мэт хэргүүдэд оролцсон, ёс суртахуун мэдлэг боловсрол тааруу, гадаадын соёлыг шүтсэн хүмүүс байгаа шигээ ижилхэн л хүмүүс ирнэ. Холимог тогтолцоо байж болно. ГЭхдээ тойрогоос сонгох гишүүдийн тоо үнэмлэхүй олон байх хэрэгтэй. Хэрвээ 50 50 байвал их хурал хууль ч батлаж чаддаггүй, засгаа огцруулах гэдэг, төр засаг хэврэл л болно.
Хариулах103.26.195.58
Луйварчид 152 болж 2 дахин олшрох нь дээ. Өмнөх 76 -г тэжээх гэж ард түмэн ядуурсан. Одоо 152 -г дийлэхгүй биз дээ.
Хариулах213.87.149.246
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах