Европын урлагийн олимп гэгддэг “Евровишн 2023” /Eurovision 2023/ хөгжмийн наадам дөнгөж сая Английн Ливерпүүл хотын “Ливерпүүл арена” ордонд Шведийн дуучин Лорины ялалтаар өндөрлөлөө. Лорин тус наадамд хоёр дахиа түрүүлжээ.
Шалгаруулалтын 67 жилийн түүхэнд хоёр удаа түрүүлсэн уран бүтээлч хоёр дахь удаагаа л гарч буй нь энэ бөгөөд өмнө нь Ирландын Жонни Логан хоёронтаа түрүүлж байжээ. 2012 онд мөн уг наадамд түрүүлж байсан Финландын Кэрия удаалж, сайн уран бүтээлч болохоо батлав. Түүний дуу үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ.
Кэрия
Тайзны эзэн Британи энэ удаа дуучин Мэй Мюллерийг сойсон нь 25 дугаарт байрт орж, сүүлээсээ “аман хүзүүджээ”.
Өнгөрсөн жилийн “улстөржсөн” уралдаанд өрсөлдөгчгүй түрүүлсэн Украины “Калуш оркестр” Уэльсийн гүнж Кейттэй хослон дуулсан нь төгсгөлийн шатны нэгэн чимэг байв.
Уэльсийн гүнж Кейт
Швед улс ийнхүү ээлжит түрүүгээ хүртсэнээр ирэх жил наадмыг нутагтаа зохион байгуулах эрхийг авч байна. Тэдний зохиох наадам нь домогт “АББА” хамтлаг уг наадамд түрүүлсний 50 жилийн /Шведийн домгууд 1974 онд Ватерлоод болсон наадамд түрүүлжээ/ ойтой давхцаж байгаа нь Лорины ялалтыг улам үнэ цэнэтэй болгож байгаа юм.
Евровишн наадмын шилдэг гурван оролцогч
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.147.152.185
Жинхэнээсээ улс төрждөг юм байна
Хариулах213.87.128.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах