Дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаран аймшигт хар салхины хөлд орсон тул нүүлгэн шилжүүлж байна

2023/05/14

Мокко хар салхи Бангладеш дахь “Кокс базаар” дүрвэгчдийн хуаранг дайран өнгөрөх тул нэг сая оршин суугчдын талыг нь хар салхины хөлөөс хол өнгөрөх магадлалтай ойролцоох мужууд руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Үлдсэн дүрвэгчид нь хар салхитай тулахаар бэлтгэлээ базааж байгаа аж.

Цаг уурчдын гаргасан таамгаар Мокко Хар салхи Мьянмарын хил давж орж ирээд Кокс базаар сууринг 170 км/ цагийн хурдтайгаар дайрч өнгөрөх гэнэ. Хуарангийн орчимд одоогоор хүчтэй салхитай, хар салхины нөлөө мэдрэгдэж эхэлсэн тул гамшгийн эрсдлийн улаан туг хийсгэн анхааруулжээ.

Кокс базаарт нэг сая гаруй рохинжа дүрвэгч амьдардаг. Түүний тал нь аюул багатай газар шилжиж, үлдсэн нь нэрвэгдэхээс аргагүй байдалд хүрсэн. Гэсэн ч хуарангийн захирагч Вибхушан Канти Дас ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид бүх хүчээрээ тэмцэнэ. Хар салхи бидэнд хохирол учруулж чадахгүй” хэмээн ярьжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.57
    2023/05/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.26.193.69
    2023/05/14

    чи өөрөө оч

    Хариулах
  • 103.26.193.92
    2023/05/14

    Монголд авчирч малчин болгох уу эд нарыг

    Хариулах