“Грийн Групп” Герман технологи, Европ стандартыг Монголд нутагшуулж байна


“Германы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудтай байгуулсан удаан хугацааны түншлэлийн хүрээнд “Грийн Групп” үйлдвэрлэлийн цоо шинэ урсгалыг Монголд нэвтрүүлж байна. Тэдгээрийн дунд Монголд хараахан нэвтрээгүй цоо шинэ төхөөрөмжүүд ч бий” хэмээн Германы “MultiVac” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Билгүүн тэмдэглэж байна. “Жишээлбэл, “Handtmann” компанийн COEX extruder төхөөрөмжийг энд дурдаж болно. Монголын зах зээлд энэ төрлийн төхөөрөмж анхлан хэрэглээнд нэвтэрч байна”.

Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” дэлхийн стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр Монголд анхлан байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. ХБНГУ-ын топ компаниудын тоног төхөөрөмжөөр бүхэлд нь тоноглосон нэн шинэ технологийн энэхүү үйлдвэрийн талаар “MultiVac” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Билгүүнтэй товчхон ярилцсан юм.

“Грийн Групп Монголд анх удаа, Германы номер нэг техник, тоног төхөөрөмжийг ашиглан хүнсний автомат үйлдвэрлэлийг нэвтрүүлж байна” хэмээн энэхүү шинэчлэлийн ач холбогдлыг Г.Билгүүн тодорхойлж байна. “Handtmann”, “MultiVac”, “Alco” хэмээх дэлхийд тэргүүлэгч, Германы үндэстэн дамнасан компаниудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр эл үйлдвэрийг бүрэн тоногложээ.

“Жишээлбэл, Германы “Handtmann” компани хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр автомашины алдарт “Mercedes Benz” компанитай зүйрлэгддэг” хэмээн Г.Билгүүн онцолж байна. Улмаар “Үндэстэн дамнасан тус корпорацын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өдөрт 1.5 тэрбум хүн хэрэглэдэг гэх тооцоо бий. Европ төдийгүй Америк, Ази, Европ хүртэл олон улс даяар өргөн тархсан энэ компанийн тоног төхөөрөмжүүдийг тухайн зах зээлийн топууд хэрэглэдэг. Зөвхөн “Handtmann” компанийн жилийн орлого нь Монгол Улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцдэг” хэмээн үргэлжлүүлэн ярилаа.

145 жилийн түүхтэй  “Handtmann” компани зуун дамнасан хөгжлийнхөө явцад технологио тасралтгүй хөгжүүлж буй бол “MultiVac” 400 гаруй технологийн патент эзэмшдэг, дэлхийн 87 улсад салбартай, 160 орчим улсад тоног төхөөрөмжийг нь ашигладаг үндэстэн дамнасан компани аж. Эдгээр компанийн цараа, техник, технологийнх нь хүчин чадлыг энэ үзүүлэлтүүд харуулж байна.

“ХБНГУ-ын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор “Грийн Групп” Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үсрэнгүй шинэчлэл хийж байна гэж харж байна. Үйлдвэрлэлийн бүтэн шугам нэвтрүүлэхэд багаар тооцоход хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Энэ шинэчлэлийн ажлыг “Грийн Групп” цар тахлын үед эхлүүлж, өнөөдөр ашиглалтад бүрэн хүлээн авч буй. Монголын зах зээлд герман технологи, европ стандартын ийм шинэ үйлдвэр нэвтэрч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад хэрэглэгчийн хувьд ч мөн би баяртай байна. Түүнчлэн бүтээгдэхүүнийг зөвхөн олон улсын шинэ технологиор үйлдвэрлээд зогсохгүй хамгийн шинэлэг савлагааны технологиудыг мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэртээ нутагшуулж байна” хэмээн Г.Билгүүн өгүүлээд “Skin”, “Shrink”, “M.A.P” технологийн талаар онцоллоо. Олон улсын зах зээлд шинээр нэвтэрч буй савлагааны эдгээр технологи нь эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан аж.

Эцэст нь, Германы технологи, тоног төхөөрөмж чухам юугаараа онцлог юм бэ хэмээн түүнээс тодруулсан юм. “Инновац, автоматжуулалт, шинэ технологиороо” хэмээн тэрбээр товчхон хариулав. Үргэлжлүүлэн “Ижил төстэй компаниудаас инновац, шинэ технологи, эзэмшиж буй патентын тоогоор ялгардаг эдгээр компанийг сонгосон нь ХБНГУ дэлхий дахинд инновацаараа тэргүүлдэгтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас олон улсын хүнсний техник, тоног төхөөрөмжүүдийн экспод эдгээр компани маш амжилттай оролцож, Герман технологи, Европ стандарт дэлхийд өрсөлдөгчгүй тэргүүлдэг гэдгийг давтан батлан харуулдаг” гэлээ.

Жишээ татан тайлбарлая. Хүн төрөлхтний түүхэнд үлэмж хэмжээний ач холбогдол бүхий шинэ нээлтүүдээс цөөнгүй нь өдгөө дэлхийд эдийн засгийн эрэмбээр дөрөвдүгээрт бичигддэг Германд зохион бүтээгдсэн байдаг. Дэлхийн авто түүхэнд нэрээ тамгалсан Германы инженер зохион бүтээгч – Карл Бенз, Готтлиб Даймлер нар анхны моторт гурван дугуйтыг 1886 онд зохион бүтээж байсан бол мөн Германы инженер Хенрих Фокке анхны нисдэг тэргийг Берлин хотноо 1936 онд зохион бүтээж байлаа. Банк санхүүгийн ертөнцөд хувьсгал авчирсан бэлэн бус төлбөрийн хэрэгсэл буюу анхны чип картыг мөн Герман оронд Юрген Детлофф, Хельмут Греттруп нар 1969 онд анхлан хөгжүүлсэн байдаг. Ерөөс шинэ технологийн өлгий хэмээн нэрийддэг Герман улс инновацын үзүүлэлтээр Дэлхийн өрсөлдөх чадварын индекст жил тутам тэргүүлдэг бөгөөд жил бүр шинээр бүртгүүлэх патентын тоогоор дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Тэдгээрийн үнэмлэхүй хувийг авто салбар, техник, тоног төхөөрөмж бүрдүүлж буй. Тэрчлэн Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын жагсаалтад өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч 10 улсын жагсаалтад Евро бүсээс гурван улс багтдаг ба тэдгээрийн нэг нь ХБНГУ.

Ийнхүү уламжлалт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт барууны технологи нэвтэрч, олон улсын стандартад нийцсэн, мах, махан бүтээгдэхүүн монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээнд нэвтэрлээ.

Экспортод чиглэсэн Үйлдвэр, технологийн парктаа байгуулж буй энэхүү үйлдвэртээ тулгуурлан, дэлхийн түвшинд эн зэрэгцэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дотоодын зах зээлд “Грийн Групп” анхлан нэвтрүүлж байна. Бүхий л үйлдвэрлэлдээ олон улсын хамгийн сүүлийн үеийн технологи, сайн жишгийг нэвтрүүлж, түүгээр дамжуулан эрүүл, инновац шингэсэн хүнсний бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд гарахыг “Грийн Групп” эрмэлзэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах