Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөөгүй

2023/05/22

МУ-ын ерөнхий сайдын албан даалгаврын дагуу ЗГ-ын тусгай сангуудын мэдээллийг ил тод болгосоор байна. 

Албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.

Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд:

Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх 7 хоногт нээлттэй байршуулах: нийт 3 сан.
БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан

Мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 3 сан.

БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан

Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 7 сан.
ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан
Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна.

ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ИЛ ТОД БАЙРШУУЛАХАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА.

Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсон 2023 оны 3-р сарын 27 – ны өдрөөс хойш хугацаанд “Шил” ажиллагааны info@shilen.gov.mn цахим шууданд 99 мэдээлэл хариуцагч байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн бөгөөд тэдгээр мэдээллийн чанар, бүрдэл хангалтгүй байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байршуулахад хүндрэл учруулж байна.

Жишээ нь зөвхөн дээр дурдагдсан 9 тусгай санг ил болгоход мэдээлэл хариуцагч байгууллагуудаас албан и-мэйл хаягаар 104 удаагийн нэмэлт материал ирүүлсэн бөгөөд үүний 86.5% нь эхэнд ирүүлсэн мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэт болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байв. Мөн тухайн мэдээлэл хариуцагч байгууллага ирүүлж буй мэдээллээ сайн нягтлаагүйтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол гаргах тохиолдол ч байна. Тус гомдлыг бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нарт шилжүүлэн ажиллаж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН: АЛЬ БАНКАНД ЯМАР НӨХЦЛӨӨР МӨНГӨ БАЙРШУУЛСАН БЭ?

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банканд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцаарай. Байршуулсан мөнгөн хөрөнгийн болон Засгийн газрын бондын хүүгээс хэдэн төгрөгийн орлого олсныг он дараалал, инфографикаар харууллаа.

Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг Shilen.gov.mn-д нэгтгэн байршуулав. Ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хэрхэн зарцуулсныг хувь хэмжээтэй нь танилцуулж байна. Жишээ нь, зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулжээ. 2018-2022 оны нийгмийн даатгалын орлого, зарлагыг засаг захиргааны нэгжээр ангилж, газрын зургаас харах боломжтой.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН: ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 58,2 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА.

2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна.

Эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 4 хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.196
    21 цагийн өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.181.122
    2023/05/22

    Учрал . 17-18 наснаасаа эхлэн намзх ажиллаа биз дээ.. мэдээгүй байсан гэж битгий хэлээрэй дээ.. чиний зүтгэсэн танай намын бүтээсээн засаг ш дээ.. чи бол поп, дуулиан шуугианаас ашиг хонжоо хайгч.

    Хариулах