МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ

2023/05/26

 МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг огцруулах хүсэлтийг өчигдөр шөнө хэлэлцжээ.

Түүнийг ажлаа зохион байгуулж чаддаггүй, хөдөлмөрийн гэрээний биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлээр 158 хүн гарын үсэг зурж, хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байна. Улмаар  А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ.

Үүнээс өмнө 2022 онд А.Бүрэнбаатарыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байв. 

Хэл ам тасардаггүй МҮОНРТ-ийн удирдлагад энэ удаа зарчимтай, мэргэжлийн хүн очоосой гэх хүлээлт байгааг зарим уран бүтээлчид нь өөрсдийн цахим хуудсандаа нийтэлжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах