Өчигдөр явагдсан Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдсөн, одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ялалт байгуулжээ.
Тус улсын Сонгуулийн дээд зөвлөлөөс түүнийг санал өгсөн нийт сонгогчдын 52.14 хувийн дэмжлэг авсан гэж зарласан байна. Өрсөлдөгч Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авчээ. Ингэснээр Режеп Тайип Эрдоган улс орондоо тогтоосон 20 жилийн ноёрхлоо дахин таваар нэмэв. Тэрбээр Туркийг 15 жил удирдсан Мустафа Кемаль Ататуркээс удаан улс орноо удирдаж байна.
Ялалт байгуулснаа олон нийтэд зарласан хэвлэлийн хурлын үеэр Р.Т.Эрдоган дэмжигчдэдээ хандаж хэлсэн үгдээ эдийн засгаа сэргээх, газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг гол зорилгоо болгож ажиллана гэж амлажээ.
Харин сөрөг хүчин Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кемаль Кылычдароглу ардчиллын төлөөх үйл хэргээ үргэлжлүүлнэ гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.41
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах