УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэнэ. Хурлууд 10.00 цагт эхлэх товтой байна. Улмаар маргааш нэгдсэн чуулганаар уг хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх учиртай.
Өнөөдрийн хувьд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг тус, тус хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна