БАРИМТ: Огцруулсан ч тамгаа өгөхгүй яваа А.Бүрэнбаатар төсвөөс 159 хүний цалин илүү авдаг байжээ


МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг огцруулах шийдвэр тавдугаар сарын 26-нд гарсан. Гэвч тэр өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. 

Харин МҮОНРТ-ийн ажилчид А.Бүрэнбаатарыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж шаардлага хүргүүлжээ. Шаардлагын үндэслэлээс тодруулбал, 

-А.Бүрэнбаатар томилогдсноос хойш 200 гаруй хүн ажлаасаа гарсан

-Хууль бус томилгоонуудыг хийсэн

-Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл огт хийгээгүй

-Цалин нэмэхгүй байгаагаа уран бүтээлчдийг сайн нэвтрүүлэг хийхгүй байгаатай холбон бурутгадаг 

-Үр ашиггүй зардал олноор гаргадаг гэх зэрэг олон үндэслэлийг дурьджээ. 

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс 2021онд батлагдсан 799 хүний орон тоотой боловч өнөөдрийн байдлаар 640 гаруй хүн ажиллаж байна. Гэвч улсын төсвөөс 799 хүний орон тооны цалингийн төсөв албан ёсоор баталдаг гэв. Иймээс зөрүү мөнгөөр нь үндсэн ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой хэмээн үзсэн байна. А.Бүрэнбаатарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч цалин нэмэхгүй гэжээ. 

Шаардлагын хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн байна. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.118
    2023/06/06

    Pee shunaliin buzar.

    Хариулах
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/06/05

    Үзэх юм огт байхгүй цагын хүрд н ч гэсэн...

    Хариулах
  • 66.181.161.27
    2023/06/05

    зөв тэмцэж үнэнээ олсон дээр иим хувалзууд хэрэггүй дээ

    Хариулах