Өнөөдөр Төрийн ордонд өрнөх үйл явдлуудын жагсаалтыг хүргэж байна. Төрийн ордпонд өнөөдөр дараах үйл явдлууд өрнөнө.
09.00 цагаас Төсвийн байнгын хороо
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
10.00 цгаас Нийгмийн бодлогын байнгын хороо
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан
- Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо
- Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Олон улсын автотээврийн харилцааны тухай Словак улс хоорондын хэлэлцээрийн төсөл, зөвшилцөх /Засгийн газар 2023.05.15-нд ирүүлсэн, зөвшилцөх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
14.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
- Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонсох
- Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонсох
213.87.90.112
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах