Засгийн газар: Тусгай сангуудын үйл ажиллагааг хүний оролцоогүй, нээлттэй ил тод болгоно

Х.Батсайхан
2023/06/07

Засгийн газар өнөөдөр хуралдаж, 46 асуудал хэлэлцжээ. Эдгээр асуудлаас онцлох асуудлуудаар Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр хамгийн түрүүнд Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг олон нийтэд болгох ажлын үргэлжлэл болгож, цаашид ажиллах загварчлалыг боловсруулж байгааг дуулгалаа. 25 сангаас хамгийн түрүүнд БЗС-г ил болгох загварчлалыг боловсруулж өнөөдөр танилцуулга хийгдсэн болохыг тэрбээр танилцуулсан юм. Ингэхдээ сан бүр дээр тухайн сан цаашид байх шаардлагатай юу гэдгээс эхлээд асуудалд хандсан гэдгийг тэрбээр тодтгосон.

БЗС-гийн тухайд, Засгийн газар хэлэлцээд цаашид зориулалтынх нь дагуу ажиллуулж, Монгол Улсын төр иргэдэдээ гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломжийг олгодог тогтолцоог хадгалах нь зөв гэж үзсэн байна. Харин “Шударга олгогдох, эргэн төлөх аргыг тодорхой болгох” гэдэг дээр анхаарч, эхний загварчлалыг боловсруулжээ. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй уялдуулах шаардлагыг анхаарч авч үзсэн байна.

Мөн тэргүүлэх 100 сургууль гэсэн ерөнхий заалтыг мэргэжил тус бүрээр тодорхойлж, БШУЯ жил бүр тодорхойлдог байх шийдэлд хүрчээ. Шалгаруулалт нь ил тод байх боломжийг хангах тал дээр хүний оролцоог үгүй болгож, шалгаруулалтын явцыг бүгдэд нээлттэй болгох боломжийг хангахаар болсон аж. Тодруулбал, БЗС-гийн үйл ажиллагаа завхарсан нь зээл олгох ажиллагаа 11 үе шаттай, тэдгээр тав нь БШУЯ, үлдсэн нь БЗС, банк буюу хүний оролцоотой хийгдэж байсантай холбоотой гэж үзээд шилэн тогтолцоонд шилжих шийдэл гаргажээ. Цаашид бусад 24 санг бүгдийг нь энэ жишгээр өөрчлөх юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.242
    2023/06/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах