Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Монголын либерал намын дарга Э.Оргилоос Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлжээ.
Уг өргөдөл нь “... дутуу орхигдсон нотлох баримтуудыг хавсарган “Монголын либерал намын ээлжит 8 дугаар Их Хурлаар намын оноосон нэрээ Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр хүргүүлсэн” гэх агуулгатай байна.
Үндсэн хууль батлагдаж, холимог тогтолцоогоор сонгууль явах асуудал нээлттэй болсонтой холбогдуулан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд "үнэ хүрч" магадгүй болоод байна. Тодруулбал пропорционал системээр сонгууль явагдахад Улсын дээд шүүхэд бүргүүлсэн дарааллаараа саналын хуудаст байрлахаар яригдаж байна. Ингээд үзвэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа намууд амь орж, сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүст худалдагдаж магадгүй гэсэн таамаг байна.
Тэгвэл яг одоогийн байдлаар Улсын дээд шүүхэд намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Амгаланбаатар ажиллаж байгаа гэх бүртгэлтэй байгаа юм. Б.Амгаланбаатар нь 2013-2016 оны хооронд тус намын даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий.
Улмаар Б.Амгаланбаатар нь Ардчилсан намд элссэн бөгөөд 2021 онд Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй "байлдаж" явсан нэгэн юм. Түүний хувьд З.Энхболд, Х.Баттулга нартай тун ойрын хүн гэж яригддаг.
Харин "Монголын Либерал нам"-ын шинэ дарга Э.Оргил Улсын дээд шүүхэд намынхаа нэрийг "Ардчилсан монгол ялна" болгосон нь хардлага төрүүлээд байгаа юм. Тодруулбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Монгол ялна" уриатайгаар нэр дэвшин ялалт байгуулж байсан Х.Баттулга шинэ намтай болж магадгүй гэсэн таамаг гарч ирж байна.
Ардчилсан нам нь нэгдсэн ч Х.Баттулгатай түнжин тасарсан С.Баярцогт, С.Эрдэнэ гэх мэт лидерүүд нь түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Улмаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга болон өөрийг нь тойрон хүрээлэгчдэд сонгуулийн мандат Ардчилсан намаас нь олдохгүй бол "Монгол ялна" гэх уриаг нь шингээсэн Ардчилсан Монгол ялна намыг сонгуульд ашиглах магадлалтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.221
Монгол ялна гэж харанхуй массуудыг хулхидаж ерөнхийлөгчөөр сонгогдоод монголыг ялагдуулсан. Одоо ардчилсан Монгол ялна гэж харанхуй массуудыг дахин хулхин дээр цэцэг ургуулж сонгогдчихоод дахиад монголыг хорлох болно.
Хариулах213.87.156.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах103.254.123.106
НАМ ХУДАЛДАЖ АВАХЫНХАА ОРОНД САНГУУДААС ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ТӨЛ.
Хариулах124.158.68.129
Манай жонхуугийн бүх зүйл нь сүйрч байна. Баатар түвшинбаяраас эхлээд ....... путин хүртэл даалуу шиг нуран уналаа.
Хариулах202.126.88.117
Жонхуу одоо болно доо! Монголын Аридчилал, арьдчилсан Намын гайз нөхдөө бүгдий нь шоронд хииж, МАН д маш сайн зүтгэлээ! Нөхрөө хөнтөрдөг муу л хүн бна!
Хариулах