ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга асан Д.Дамдинцэрэн хоригдлуудыг хорих ангиас хууль бусаар гаргаж, ажиллуулсан уу

2023/06/09

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан Бригадын генерал Д.Дамдинцэрэн ХУУЛЬ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ҮҮ.

Уг хийдийн хурлын танхим болон сандал, ширээ, хана, тааз нь улсдаа байхгүй алдартай уран гоё сийлбэртэй. Харин энэ сийлбэрийг хэнээр, хэрхэн хийлгэсэн талаарх маш ноцтой мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд ирүүллээ. 

Эх сурвалж захидалдаа ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан Бригадын генерал Д.Дамдинцэрэнтэй ойрын холбоо сүлбээтэй. Энэхүү холбоо сүлбээгээ ашиглан 2020 оны есдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын хооронд нэр бүхий 14 ялтанг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас хууль бусаар гаргаж, хийдэд хагас жилийн турш байрлуулан өдөр, шөнөгүйгээр ажиллуулан дээрх сийлбэрүүдийг хийлгэсэн. Хаалттай хорих ангид ял эдэлж буй хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд зөвхөн хорих ангийнхаа үйлдвэрт, хорих ангийнхаа байршилд тусгай харуул хамгаалалт дор ажил хийдэг хууль журамтай. 

Гэтэл уг хууль журмыг дээрх албан тушаалтнууд ноцтойгоор зөрчиж хийдэд байрлуулан ажиллуулсан нь гэмт хэрэг мөн. Төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий хүмүүс хувийн ашиг сонирхлоо биелүүлэхийн тулд хүн амь болон онц хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг хаалттай хорих ангиас нууцаар гаргадаг байж хэрхэвч болохгүй. Нэг үгээр хэлбэл энэ гэмт үйлдлийг хамтарч хийсэн. Хамгийн ноцтой нь энэхүү хүнд нүсэр ажлыг хийснийх нь төлөө ялтнуудад ямар ч цалин хөлс өгөөгүй. Яагаад гэхээр хууль бус үйлдэл нь илчлэгдэх учраас. хийдийн хоёр том танхимыг иж бүрэн уран сийлбэрээр тохижуулах ажлын зах зээлийн үнэлгээ нь нэг тэр бум орчим төгрөг болно. Гэтэл дээрх ялтнуудад цалин хөлс өгөөгүйгээс гадна ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 409 дүгээр ангид ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй. Энэ ноцтой үйлдлийг олон нийтэд мэдээлж, гэм буруутай этгээдүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулан, хуульд заасан хариуцлагыг тооцуулж өгнө үү” гэсэн байв



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.92
    2024/05/07

    яадаг юм зөв миний дарга мундаг хүншүү

    Хариулах
  • 122.201.31.92
    2024/05/07

    ямар аймар хүн бэ арайчдээ балиар авилгачин нов

    Хариулах
  • 150.129.142.167
    2023/06/11

    Ашигтай бол төрийн хүмүүс юу ч хийж мэднэ. ОДОО гайхах зүйл алга.

    Хариулах
  • 192.82.71.171
    2023/06/10

    уг хийд гэдэг нь ямар хийд вэ

    Хариулах
  • 213.87.130.237
    2023/06/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах