Хаа сайгүй тохиох тэгш ой, түүхэн ойгоороо өөрсдийгөө дүгнэх, эргэж харах бус баяр тэмдэглэж, одон медаль, тэмдэг, өргөмжлөлүүдийг хавтгай тарааж байгаа нь бодит байдал болоод байна. Үүний батлах мэт Монголчуудын хамгийн ихээр зорчиж, худалдан авалт хийдэг БНХАУ-ын Эрээн хотод "сумын 100 жилийн ойн захиалга авна" гэсэн зар байрлажээ. Тус хотын Балидао олон улсын зочид буудлын нэг давхарт байрлах дэлгүүрт тус зарыг байрлуулсан байв. Тус дэлгүүрт нь ойн тэмдэг, хүндэт тэмдэг, баяр наадмын медалиуд, захиалгат медаль, цар таваг, цом, өргөмжлөл, бэлэг дурсгал зэрэг Сумын 100 жилийн ойн баяр ёслолд хэрэгтэй бүх зүйлсийг худалдаалах юм.
Олон улсын худалдааны хотод "сумын 100 жилийн ойн захиалга авна" гэсэн зар байрлуулсан байгаагаас харвал тэр хэмжээний зах зээл, мөнгө эргэлдэж байна гэсэн үг.
Гэтэл өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа сумдад олон асуудал тулгамдаж байна. Тодруулбал эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтэц, зам харилцаа, боловсрол, боомт, аялал жуулчлал, жорлон гээд дурдаад байвал дуусахгүй.
Дээрх асуудлуудаас хамгийн энгийн нь жорлон...
Байгуулагдаад 100 жил болсон, тэр ойгоо тэмдэглэх гэж байгаа сумдын дийлэнх нь нүхэн жорлонгийн асуудлаа шийдээгүй л байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараахан УИХ нүхэн жорлонтой холбоотой тогтоол гаргаж байсан юм. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солихыг ЗГ-т даалгасан юм. Уг нь жил бүр тодорхой тооны нүхэн жорлонг халж байгаа ч гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлж байлаа.
2021 оны байдлаар 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа гэсэн статистик мэдээлэл байна. XXI зуунд өвлийн хүйтэнд сурагчид гадаа гарч бие засдаг гэсэн үг. Түүнээс гадна нүхэн жорлонд унаж амиа алддаг асуудал гарсаар байгаа нь зөвхөн сургууль, цэцэрлэг, дотуур байр ч биш айл өрх бүр энэ асуудалд анхаарах ёстойг илгэнэ. Аймаг орон нутаг төдийлөн орон сууцжаагүй байдаг учраас бас л нүхэн жорлонгоос ялгарч буй бохир үнэр болон нянгийн асуудал яригдана. Нүхэн жорлонгоос гадаад орчинд нян бактери их тархдаг. Улмаар хүний ууж буй ус болон агаараар дамжин хүний биед халдвар дамжуулан сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.
Энэ жил хэд хэдэн аймгийн, нэлээд олон сумын 100 жилийн ой тохионо. Байгуулагдаад 100 жил болсон ч хэдэн зууны өмнөх нүхэн жорлонгоосоо салж чадаагүй, дэд бүтэцгүй, аялал жуулчлал, зам харилцаа хөгжөөгүй олон сум, орон нутаг байна.
Харин хөгжлийн хоцрогдолд орж, нүхэн жорлонгоосоо ч салаагүй атлаа 100 жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, хүндэт тэмдэг, цом өргөмжлөл, медаль зэргийг хавтгай тараана гэдэг бол "тэнэглэл". ЗГ-аас нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилго тавин ажиллаж байгаа ч орон нутаг хөгжилдөө бус баяр ёслолдоо анхаарсаар хөгжилгүй, дэд бүтэцгүй хэвээр үлдэх биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.38
Hhe basl ajil shuu. Hicheger
Хариулах213.87.134.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах46.114.148.242
Юун жорлон , ярьдаг ч үгүй байлаа шүү дэ. Сүүлийн үед л ийм яриа гараад байдаг болж сайн хэрэг. Шийдээсэй дэ. 100 жил болчихоод байхад модон жорлон амь бөхтэй оршин тогтноод л байх юм яг л нөгөө авилга шиг
Хариулах