С.Амарсайхан: Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн нэг хувийн шимтгэлээ банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой боллоо

2023/06/14

Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал хэмээн үзэж нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байдаг. Улмаар банкууд тус шийдвэрийг хууль бус хэмээн шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болж ШӨХТГ-ын талд шийдвэр гаргасан. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

Тэрбээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1% авч байгаа нь хууль бус гэдгийг шүүх тогтоолоо. ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2023.06.13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ.Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно.Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Ипотекийн 8% зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ” гэлээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.90
    2023/06/15

    Баярлах болоогүй балай минь

    Хариулах
  • 213.87.134.118
    2023/06/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.121.191
    2023/06/14

    8% зээлтэй хүмүүс бололцоотой биш ш тэй. Хүмүүсийг 8 % 6 % гэж ялгахгүй байл даа. Бүгд л ихэнх нь залуу гэр бүлүүд шүү дээ. Амьдрах гээд л үзээд зээлээ төлөх гээд л ажиллаад байгаа хүмүүс шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.14
    2023/06/14

    Buh 1$%tulsun zeeldegchid adil erh zurchigdsun bn. Tmees bugded adil tegsh uilchileh shiidver garga ugui bol bitgii ingej ylgavarlaj bai. Bid tulsun unen tiimees butsaan bugd adil 1% buutsaan avah erhtei.

    Хариулах
    • 66.181.161.87
      2023/06/16

      Bugd gesen bna aa nudee nee

  • 202.9.40.193
    2023/06/14

    busad zeel avsanuud ni yahii, bas l 1 taliin barisan erguu yum hucah yumaa. 1% ni avsan ni buruu l yum bol buh zeeldegch nar hamaarah yum bishuu naadahad chin erguu Samarsaihaa???

    Хариулах