Олон улсын шатрын холбооны "Дэлхийн цом"-ын тэмцээн ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербейжаны нийслэл Баку хотноо болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөж оролцох тамирчныг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд болж, их мастер Т.Мөхзул өрсөлдөхөөр шалгарчээ. Тэмцээнд их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Баярмаа нар тойргийн журмаар өрсөлдөхөд Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, их мастер Төрмөнхийн Мөнхзул хоёр хожил авч, Дэлхийн цомд өрсөлдөх Монголын гурав дахь шатарчнаар тодорсон байна.
Эрэгтэйчүүдийн сонгон шалгаруулалт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.70
Tugsguluu tusuul
Хариулах