Төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан, Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.
Х.Булгантуяа сайд энэ үеэр “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Хүсэлт гаргах шаардлагагүй. Хүүхдийн санд хандивлах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно. Журамт өөрчлөлт оруулах саналаа ирэх долоо хоногт Засгийн газраар батлуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс төрийн албанд ахиж дэвших боломжийг хангах үүднээс шалгуурыг бууруулан холбогдох хуульд өөрчлөлт оруулж чадсан. 98 жилийн түүхтэй хүүхдийн байгууллагыг Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар болгосон байсныг Хүүхэд гэр бүл хөгжлийн байгууллага болгож хүүхэд рүү илүү ойртууллаа” хэмээн мэдээлэл өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна