Жо Байден 2024 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүллээ

Х.Батсайхан
2023/06/18

Тэрбээр 20224 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласнаасаа хойш анхныхаа улс төрийн акцийг хийж, бямба гарагт /Монголын цагаар өнөөдөр/ 12.5 сая гишүүдийг нэгтгэдэг Америкийн хөдөлмөрийн холбоо, Үйлдвэрчний байгууллагуудын конгресс (American Federation of Labor and Congress of Industrial Organizations AFL-CIO)-ийн цуглаанд оролцон үг хэлсэн байна.

Ж.Байден хуралд оролцсон 2,000 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд хандан "Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ та бүхнийг дэмжинэ гэж амласан. Гэхдээ та нар ч гэсэн намайг дэмжих ёстой" гэж хэлжээ. Тэрбээр ирэх сонгууль асар том өөрчлөлт авчирна гэх зэргээр ярьсан байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна