“Netflix”-ийн кино уран бүтээлчдийн баг махчин аварга загасны довтолгоонд өртжээ

Х.Батсайхан
2023/06/19

АНУ-ын Хавайн арлуудын ойролцоо баримтат киноны зураг авч байсан “Netflix”-ийн кино уран бүтээлчдийн баг руу бар аварга загас дайрчээ.

Кино баг “Манай гариг II” баримтат киноны төслийн хүрээнд альбатрос шувууны анхны нислэгийг буулгахаар ажиллаж байсан аж. Энэ үед маш том биетэй бар аварга загас уснаас үсрэн гарч ирээд завь руу дайрсан байна. Улмаар хийлдэг завийг хазаж, цоолон ювултай нөхцөл байдал үүсгэсэн гэнэ.

Кино багийн ахлагч Тоби Новлан хэрэг явдлын талаар “Бар аварга загасны дайралт тэр өдөр манай баг руу дайрсан хоёр дахь тохиолдол байсан. Завь эргээс хэдхэн зуун метр зайтай байсан тулдаа л бид аврагдсан” гэж ярьсан байна. Махчин аварга загаснууд сүүлийн үед хүн рүү дайрах гэх мэт урьд өмнө бараг байгаагүй балмад аашлах болсон нь байгальд идэш хоол хомстсонтой холбоотой байж магадгүй гэсэн таамгийг тэрбээр дэвшүүлсэн байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна