"Ажлаа хийж чадаагүй" УИХ-ын гишүүн Г.Ганболдыг буулгаж Нүүрсний түр хороог Х.Нямбаатар сайд ахлахаар боллоо

2023/06/19

“Нүүрсний хулгай”-н асуудлыг эцэст нь хүртэл шалгаж, шударга, үнэнийг хүсэмжилж буй олон нийтийн хүлээлтэд хариулт өгөхийн тулд Хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргажээ.

УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны гурван шатны сонсгол зохион байгуулсан нь олон нийтэд хууль бус үйлдлийг илчилж, шударга үнэнийн хүсэмжилд тодорхой хэмжээгээр хариулт өгсөн. Харин удаагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар гишүүдээр нь ажиллах юм байна.

Энэхүү сонсголоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар болжээ.

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү “нүүрсний хулгай”-тай хийх тэмцэл бодит үр дүнгээ өгнө гэж УИХ-ын зүгээс үзэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.140
    2023/06/19

    Яаж ажил хийдгийг үзүүлээд өг Нямбаатар сайдыг дэмжнээ

    Хариулах